ӨНӨӨДӨР: Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан болно

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2019-01-16 08:25:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нэгдүгээр сарын 16-нд болох үйл явдлын тойм:

09.00 цагт АТГ-ын Олон нийтийн төвд 21 аймгийн Иргэний хяналтын зөвлөлийн гишүүдэд зориулсан "Төрийн үйлчилгээ ба иргэний хяналт" сургалт эхэлнэ.

09.30 цагт Үндсэн хуулийн цэц Сонгуулийн хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хянан хэлэлцэнэ.

09.40 цагт Монголын хөрөнгийн биржид "Түмэн шувуут" ХК анхдагч зах зээлийн арилжааны цан цохих ёслол болно. Утас: 95953141

10.00 цагт Хангарди ордонд НИТХ-ын ээлжит бус VI хуралдаан болно. Утас: 70119921, 99268461

10.00 цагт Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнд тус хүрээлэнгийн удирдах ажилтны зөвлөгөөн болно. Утас: 91998787

11.00 цагт Хэвлэлийн хүрээлэнд “Хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсрол” хэлэлцүүлэг болно.

11.00 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д  Нийслэлийн цагдаагийн газар, Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс “Security Expo 2019”-ийн талаар мэдээлэл хийнэ.

12.00 цагт Дүнжингарав худалдааны төвд Сонгинохайрхан дүүргийн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн бүтээгдэхүүн борлуулах “Сонгинохайрхан Outlet center”-ийн нээлт болно. Утас: 99010499

14.00 цагт Монголын театрын музейд “Humens in Sweden” гэрэл зургийн цомгийн нээлт болно.

Төрийн ордонд

08.00 цагт Төрийн ордны "Б" танхимд Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан болно.

09.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Хууль зүйн байнгын хороо хуралдана.

11.00 цагт “В” танхимд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдана.

14.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана.

Холбоотой мэдээ