Орос, Хятадын худалдааны эргэлтийн хэмжээ өсчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2019-01-14 16:16:33

БЭЭЖИН. /TASS/. Өнгөрсөн онд ОХУ болон БНХАУ-ын худалдааны эргэлтийн хэмжээ 27.1 хувиар өсч, 107 тэрбум гаруй ам.долларт хүрсэн байна. Энэ тухай Хятадын Гаалийн удирдах газрын Статистикийн дүн шинжилгээний газрын дарга  Ли Куйвэнь мэдээлжээ.


“Ийнхүү манай хоёр улсын бараа эргэлтийн хэмжээ 100 тэрбум ам.долларыг давж, түүхэн дээд амжилт тогтоолоо” гэж тэрбээр онцлон тэмдэглэсэн байна.


Гаалийн мэдээллээс үзвэл, БНХАУ-аас ОХУ-д экспортолдог бараа бүтээгдэхүүний хэмжээ өнгөрсөн 12 сарын хугацаанд 12 хувиар өсч, 47.97 тэрбум ам.доллар давсан бол ОХУ-аас Хятад руу хийдэг экспорт 42.7 хувиар өсч, 59.08 тэрбум ам.долларт хүрчээ.


Ли Куйвэний нэмж мэдээлснээр, Хятадын ОХУ-д нийлүүлсэн бараа бүтээгдэхүүний дийлэнх хувийг цахилгаан механикийн салбарын бүтээгдэхүүн эзэлсэн бол Хятадын тал ОХУ-аас гол төлөв нефть, нүүрс болон модон материал импортолжээ.




Холбоотой мэдээ