Хүүхдийн эмчилгээнд нэн шаардлагатай эм тариаг хүлээлгэн өгөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2019-01-14 11:06:33

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НҮБ-ын Хүүхдийн сангаас амьсгалын замын халдварын үед хэрэглэх 6 нэр төрлийн эм, тариа болон 5 нэр төрлийн эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийг манай улсад хүлээлгэн өгөв.

Нийт 107 мянган ам.долларын үнэ бүхий эдгээр эмнэлгийн хэрэгслийг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлд гардуулсныг ЭХЭМҮТ, БЗД, СХД-ийн эрүүл мэндийн төвүүдэд хуваариллаа. 

Эрүүл мэндийн нэн шаардлагатай тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх “Олон нийтийн тохиолдлын менежмент төслийг ЭМЯ, НҮБ-ын Хүүхдийн сан хамтран Баянзүрх дүүрэгт хэрэгжүүлж буй. Энэ нь хүүхдэд зонхилон тохиолдох өвчний үед амь насыг нь цаг алдалгүй аврах, эмчлэхэд чиглэжээ. Түүнчлэн хүүхдийг өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх, гэрээр асрах, аюултай шинж илэрсэн үед анхны тусламж үзүүлэх зэрэг дадалд гэр бүлийн гишүүдийг сургана. Ингэснээр хүүхдийг өвдсөн даруйд эмчлэх, эдийн засгийн боломжоос үл хамааран эмчилгээ хийлгэх боломж бүрдүүлснээр бага насны хүүхдийн өвчлөл, эндэгдлийг бууруулах боломжтой аж.

Холбоотой мэдээ