УИХ дахь намын бүлгүүд хуралдана

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-01-14 08:44:04

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ дахь МАН болон АН-ын бүлэг өнөөдөр Төрийн ордонд хуралдаж, энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүдийн талаар баримтлах байр сууриа нэгтгэнэ.

УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөлийн баталснаар энэ долоо хоногийн чуулганы нэгдсэн хуралдаанаар 31 хууль, тогтоолын төсөл хэлэлцэнэ. Тухайлбал, Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн УИХ-ын тухай, УИХ-ын дэгийн тухай хуулийн төсөл болон ЗТХ-ийн сайд, БСШУС-ын сайдыг огцруулах, чөлөөлөх асуудал багтсан байна.

Мөн төрийн албаны тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой тогтоолын төслүүд, Инновацийн тухай, Ашигт малтмалын тухай хуулийн төслийг хэлэлцэх юм.

УИХ-дахь намын бүлгүүд, байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг https://montsame.mn/mn/read/176964 холбоосоос үзэх боломжтой. 

Холбоотой мэдээ