Дундговь аймаг Аварга малчдаа шалгарууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2019-01-10 21:33:57
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Засаг даргын Зөвлөлийн 2 дугаар хуралдаанаар аймгийн Аварга малчин болон аймгийн Алдарт уяач шалгаруулах тухай хэлэлцэн 2018 оныхоо ажил үйлсээр шалгарсан 32 хүнийг Аварга малчнаар, 9 малчныг Алдарт уяачаар тодруулсан байна.

Аймгийн аварга малчныг малын тоо, чанар, малын ашиг шимийн үзүүлэлт, малчдын нийгэмд үзүүлж байгаа хувь нэмэр, бэлчээр ашиглалт, хөрсний ашиг шимийн хамгаалалт зэрэг шалгуурыг хангасан, Сумын аварга малчин болсноос хойш 3-аас доошгүй жил болсон малчдыг шалгаруулдаг ажээ.

Аймгийн аварга малчнаар Адаацаг сумаас Ө.Алтанхуяг, Ж.Баатарсүх, А.Лхагвасүрэн нар, Эрдэнэдалай сумаас О.Жарантай, Б.Өсөхбаяр, Л.Батболд, Сайнцагаан сумаас Д.Батсайхан, Д.Баярчулуун, Ш.Ганболд нар шалгарсан нь хамгийн олон аваргуудтай сумдууд болж байна.

Харин Баянжаргалан сумаас И.Батдорж, Ч.Отгонбаяр, Гурвансайхан сумаас С.Ганболд, Б.Баярмөнх, Дэрэн сумаас Б.Ганбат, Д.Лхагва, Дэлгэрцогт сумаас Г.Батчулуун, Г.Цогтбаатар, Дэлгэрхангай сумаас Б.Галдандорж, В.Мөнхбаатар,  Луус сумаас Ж.Маам, Н.Батхүү, Сайхан-Овоо сумаас Б.Гантуяа, Б.Баярсайхан, Хулд сумаас Х.Баярсайхан, У.Тэгшээ, Өндөршил сумаас Л.Энхтайван, С.Зоригт, Өлзийт сумаас Л.Лодойсамбуу, Ж.Отгонбаатар, Цагаандэлгэр сумаас Ж.Оросоо, Г.Отгонгэрэл нар аваргын болзлыг хангажээ.

Харин энэ жил “Улсын аварга малчин” төрүүлсэн Говь-Угтаал сумаас Аймгийн аваргаар нэг хүн тодорсон нь  тус сумын 3 дугаар багийн малчин С.Болдбаатар юм. 

Холбоотой мэдээ