Тавдугаар ангийн сурагчид ёс заншлын олимпиадад өрсөлдөнө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
erdenechimeg@montsame.mn
2016-03-11 13:47:06

Завхан аймагт монгол ёс заншлын олимпиад болно.

Тодруулбал Б.Явуухулангийн нэрэмжит Төв номын сан, Хас банктай хамтран жил бүр уламжлал болгон "Би монгол хүүхэд" сэдэвт ёс заншлын олимпиадыг зохион байгуулдаг. Энэ жил тав дахь жилдээ аймгийнхаа ерөнхий боловсролын хүүхдүүдийн дунд гуравдугаар сарын 22-нд зохион байгуулахаар боллоо.

Хүүхдүүдийн эх оронч сэтгэлгээг хөгжүүлэх, Монголын өв уламжлал, ёс заншлын талаарх мэдлэгийн хүрээг дээшлүүлж эх орноороо бахархах ухамсрыг хөгжүүлэх зорилготой олимпиадад энэ жил тавдугаар ангийн сурагчид оролцох юм байна. Олимпиадыг хоёр үе шаттайгаар зохион байгуулах бөгөөд тэргүүн байр эзэлсэн сурагч 300 мянган төгрөгөөр шагнагдах юм.

Завхан аймаг Б.Мягмарсүрэн

 

Холбоотой мэдээ