Чөлөөт бөхийн Ази тивийн /U-23/ АШТ Улаанбаатар хотноо болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын чөлөөт бөхийн холбоо /МЧБХ/-ноос Ази тивийн 23 хүртэлх нас /U-23/-ны аварга шалгаруулах анхдугаар тэмцээнийг эх орондоо зохион байгуулах хүсэлтийг Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо (ДБНХ)-нд тавьсан юм.
Уг хүсэлтэд, ДБНХ албан ёсоор хариу өгч, төлөвлөгөөт тэмцээний хуваарьтаа оруулсан байна. Чөлөөт бөхийн U-23 ангиллын Ази тивийн анхдугаар АШТ 2019 оны гуравдугаар сарын 24-26-нд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулна. Монгол Улс 1973, 1993, 2001 онд насанд хүрэгчдийн, 2014 онд залуучууд, 2013 онд өсвөр үеийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнийг эх орондоо хүлээн авч, амжилттай зохион байгуулсан түүхтэй билээ.