Замын-Үүд хотын төв хаалгыг автобус мөргөжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-01-08 10:16:24
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар-Дорноговь чиглэлийн зорчигч тээврийн автобус өнөөдөр өглөөний 06 цагийн орчим Замын-Үүд хотын төв хаалгыг мөргөж ноцтой осол гаргажээ.

Ослын улмаас жолооч, нэг зорчигчийн амь нас хохирч, 30 орчим хүн бэртсэн байна. Гэмтсэн хүмүүст Замын-Үүд хотын нэгдсэн эмнэлгээс тусламж үзүүлж байгаа бөгөөд тэднийг Улаанбаатар хот руу галт тэргээр тээвэрлэхээр бэлтгэж эхэлсэн тухай Тээврийн цагдаагийн албанаас мэдээлэв. Ослын шалтгааныг тогтоохоор тус алба ажиллаж байна.


Холбоотой мэдээ