Герман, Австрид их хэмжээний цас орсны улмаас 9 хүн амиа алджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Jargal.d@montsame.mn
2019-01-08 09:56:27

БЕРЛИН. /TASS/. Австри болон Германы өмнөд нутагт их хэмжээний цас орсны улмаас наад зах нь 9 хүн амиа алдсан байна. Их хэмжээний цас энэ долоо хоногийг дуустал үргэлжлэн орох төлөвтэй байгаа тухай Bild сонин даваа гарагийн орой мэдээлэв.


Австри улсад Хохкар цанын баазыг хаасан байна. Орон нутгийн эрх баригчид маш хүчтэй цасан нуранги үүсэхээс болгоомжилж байгаа аж. 20 жилийн өмнө 1999 оны хоёрдугаар сард Гальтюр коммун бүхэлдээ цасан нурангид даруулж 31 хүн амиа алдаж байжээ.


Баварийн Альпт байдал илүү хүнд байна. Мисбах дүүрэгт онц байдал зарлажээ. Цаг уурын урьдчилсан мэдээгээр энэ бүс нутагт цас энэ долоо хоногийн турш орох төлөвтэй байгаа бөгөөд цасны зузаан 2 орчим метр болж магадгүй нь зарим байшин барилга нурахад хүргэж болзошгүй байна.  

Холбоотой мэдээ