Порошенкогийн орлого жилийн хугацаанд 82 дахин өсчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2019-01-07 16:53:42

КИЕВ. /Ukrinform/. Орлогын мэдүүлгээр Петр Порошенкогийн хөрөнгийн хэмжээ 2018 онд 82 дахин өссөн тухай “Украины мэдээ” сонин тус улсын Хөрөнгө орлогын мэдүүлгийн нэгдсэн бүртгэлийн газрын мэдээллээс иш татан уламжилжээ. 


Тус сонинд онцлон тэмдэглэснээр, Украины Ерөнхийлөгч "Rothschild Trust" компаниас хамгийн их орлого буюу 1.1 тэрбум гривен /2.76 тэрбум рубль/ олсон байна. Порошенкогийн “Рошен” чихрийн үйлдвэрийн корпорацид эзэмшдэг хувьцааг тус компанид шилжүүлжээ. 


Үүнээс гадна, Украины удирдагч орлогын мэдүүлэгтээ "Прайм Эссетс Кэпитал" компанийн ногдол ашгаас 181 сая гривин /453.78 сая рубль/, үнэт цаас болон аж ахуйн нэгжийн эрхийг улсад хураан авах Сангийн яамны үйл ажиллагаанаас 28.8 сая гривен /72.2 сая орчим рубль/, Олон улсын хөрөнгө оруулалтын банкин дахь хадгаламжийн хүүгээс 13.7 сая гривен /34.4 сая орчим рубль/, үл хөдлөхийн худалдаанаас 0.8 сая гривен /2 сая орчим рубль/ тус тус олсон гэж мэдүүлсэн байна. 


Ийнхүү Порошенкогийн нийт орлого 1.3 тэрбум гривен /3.3 тэрбум рубль/ болсон байна. Энэ нь өнгөрсөн оны 16.3 сая гривенээс /40.9 сая рубль/ 82 дахин өссөн үзүүлэлт аж. 


Холбоотой мэдээ