23 иргэн трактортой боллоо

Орон нутагт | Орхон
sarantsetseg@montsame.gov.mn
2015-09-17 13:22:59

Орхон аймгийн Баян-Өндөр сум газар тариалан эрхлэгч болон малчдад урьдчилгаа төлбөргүй, зээлийн хүүгүйгээр  “Фотон 250” фирмийн трактор олголоо.

Уг трактор нь БНХАУ болон Монгол Улсын Засгийн газар хоорондын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд нийлүүлэгдсэн юм. Улсын хэмжээнд 8000 трактор ирсэн бөгөөд Орхон аймагт 23 иргэнд олгогдлоо. Нэг трактор нь 115 сая төгрөг бөгөөд 200 морины хүчин чадалтай ба хоёр анжис дагалдаж байгаа юм. 
Өнгөрсөн жил олгож байсан тракторын нийт өртгийн 50 хувийг иргэд өөрсдөө төлж байсан бол энэ жил нөхцөл нь өөрчлөгджээ. Трактор авсан 23 иргэн жилд нэг сая 250 мянган төгрөг төлнө. 

Б.Оюун-Эрдэнэ

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд