Согтууруулах ундаагаар үйлчлэгчид оролцсон зөвлөлгөөн болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-03-10 22:36:07

Дархан-Уул аймгийн ЗДТГ-аас зохион байгуулсан аймгийн хэмжээнд архи согтууруулах ундааг худалддаг, түүгээр үйлчилдэг аж ахуйн нэгж байгууллагуудын төлөөллүүд оролцсон зөвлөлгөөн болов.

Зөвлөлгөөнд аймгийн ЗДТГ, Мэргэжлийн Хяналтын газар, Цагдаагийн газар, Онцгой Байдлын газрын  төлөөллүүд оролцож тус бүрдээ  мэдээлэл хийлээ. Өнгөрсөн онд тус аймгийн хэмжээнд согтуугаар үйлдэгдсэн 300 гаруй гэмт хэрэг бүртгэгдсэнээс бусдын бие мах бодид гэмтэл учруулсан гэмт хэрэг ихэнх хувийг эзэлсэн. Нутаг дэвсгэрээр нь ангилж үзвэл Дархан сумын тавдугаар баг болон 16 дугаар багийн нутаг дэвсгэрт согтуугаар хамгийн их гэмт хэрэг үйлдэгддэг гэсэн тоон судалгаа гарсныг аймгийн Цагдаагийн газраас хийсэн мэдээлэлд дурдагдав. Мөн энэ оны зургадугаар сарын нэгнээс эхэлж аж ахуйн нэгж байгууллагуудын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусч байгаатай холбогдуулж хугацааг нь сунгах, хяналт шалгалтын болон зөвшөөрөл олгохдоо ямар шалгуур үзүүүлэлтүүдийг мөрдлөг болгохыг энэ үеэр мэдээлэв.

Аймгийн хэмжээнд архи согтууруулах ундаа худалддаг түүгээр үйлчилдэг 301 аж ахуйн нэгж байдгаас худалдааны 174, үйлчилгээний 138 байгууллага ажиллаж байна.  

                                                                                                         Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ