Булган аймагт шинэ оны эхний өдөр гурван иргэн мэндэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2019-01-02 21:52:00

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн нэгдсэн эмнэлэгт шинэ оны эхний өдөр хоёр охин, нэг хүү мэндэлжээ.

Оны босгон дээр мэндэлсэн иргэдээ аймгийн Засаг дарга хүндэтгэн, эмнэлэгт эргэсэн байна.

Тус аймгийн хэмжээнд улирч байгааа жил иргэдийн шилжилт хөдөлгөөний цэвэр коэффициент өмнөх оныхоос буурч, сөрөг үзүүлэлттэй байгаа нь шилжин ирэгсдийн тоо тогтмолжиж, бусад аймаг, нийслэл хот руу шилжих иргэдийн урсгал буурахгүй байгаатай холбоотой гэж аймгийн Засаг даргын Тамгын газар дүгнэж байна.

Холбоотой мэдээ