Орос болон Их Британийн дипломат төлөөлөгчийн газар ажиллах хүмүүст виз олгожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-12-29 15:28:48

ЛОНДОН. /РИА Новости/Солсбери хотод болсон хэргээс хойш анх удаа Орос болон Их Британийн эрх баригчид дипломат төлөөлөгчийн газар ажиллах хүмүүст харилцан виз олгожээ. Энэ тухай ОХУ-аас Их Британид суугаа Элчин сайдын яам Их Британийн Гадаад хэргийн яамны мэдэгдэлд тайлбар өгөх үеэрээ мэдэгджээ. Хоёр улсын дипломат төлөөлөгчийн газрын бүрэлдэхүүнийг аажмаар сэргээх асуудлаархи хэлэлцээг Их Британийн Гадаад хэргийн яам өмнө нь няцаасан байна. 


“Орос болон Их Британийн дипломатуудын тоог аажмаар сэргээх тухай мэдэгдлийг Их Британийн тал няцаасан. Их Британи болон Орос улс өнгөрсөн 3 дугаар сараас хойш анх удаа хоёр улсын дипломат төлөөлөгчийн газар ажиллах зарим хүнд харилцан виз олгосон. Ийм байдлаар Их Британийн эрх баригчдын санаачилсан Оросын 23 дипломатчийг улс орноосоо гарч явахыг шаардах, хожим нь Их Британийн 23 дипломатчийг улс орноосоо гарч явахыг шаардсаны улмаас үүссэн хохирлыг арилгах замаар дипломат төлөөлөгчийн газрын бүрэлдэхүүний тоог хэсэгчлэн нөхөж байна” хэмээн Элчин сайдын яам онцлон тэмдэглэжээ. 

 

Холбоотой мэдээ