“Мөнгөн арслан-2018” спортын салбарын шилдгүүдийг тодрууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДХовд/МОНЦАМЭ/Ховд аймгийн ИТХ-аар батлагдаж Засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгагдсан “Аваргууд" хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулдаг “Мөнгөн арслан-2018” спортын салбарын шилдгүүдийг тодруулдаг ёслолын арга хэмжээ болж энэ оны шилдгүүдийг шалгарууллаа.
"Мөнгөн арслан-2018" спортын салбарын шилдгүүд тодорлоо. Тодруулбал: Оны шилдэг эрэгтэй тамирчнаар
М.Баяржавхлан, Шилдэг эмэгтэй тамирчинаар шатрын спортын тамирчин 6 настай
бяцхан охин М.Ялгуун, 2018 онд тив дэлхийд оролцсон спортын тэмцээн уралдаанаас
алт мөнгөн медаль авч аймаг орон нутгийнхаа нэрийг дэлхийн тавцанд дуурсгасан
амжилтаар Оны шилдгийн шилдэг тамирчнаар жүдо бөхийн тамирчин О.Саруул шалгарсан бол оны шилдэг дасгалжуулагчаар түүний багш, дасгалжуулагч С.Ганхуяг шалгаран шагналаа гардан авлаа. Тамирчдынхан тив, дэлхий, улс, бүсэд гаргасан
амжилтыг нь үнэлэж, Шилдэг спортын клубээр Сүлд алдар клуб, Шилдэг спортын
холбоогоор Шатрын холбоо шалгарч амжилтаа үнэлүүлэн мөнгөн арслан цомын эзэн
боллоо. Мөн Шилдэг ивээн тэтгэгчээр Сурын холбооны тэргүүн Ч.Чинбат, Шилдэг
спортын хамтлагаар БОЭТ-ИЙН Спорт хамтлаг, Шилдэг хөдөөгийн биеийн тамирын
багшаар Булган сумын ЕБС-ийн багш У.Уламбаяр тодорсон бол Шилдэг төвийн бүсийн
биеийн тамирын багшаар Прогресс сургуулийн багш Г.Номин шалгарч шагналаа гардан
авлаа.