Биньямин Нетаньяху Бразилын шинэ Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд оролцоно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2018-12-28 12:47:02
ТЕЛЬ-АВИВ. /TASS/. Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху Бразилын Ерөнхийлөгч Жаир Болсонаругийн тангараг өргөх ёслолд оролцохоор тус улсыг зорьжээ.

Тэрбээр тангараг өргөх ёслолд оролцох үеэрээ АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпеотой уулзана. Түүнээс гадна, Чили, Гондурасын Ерөнхийлөгч нартай, мөн бусад удирдагчтай уулзахаар төлөвлөсөн тухай Израилийн Засгийн газрын тэргүүний тамгын газар баасан гарагт мэдээлсэн байна.

Бразил улс нь “эдийн засаг, аюулгүй байдал болон улс төрийн салбарт Израиль улсын хувьд асар их чадавхтай том орон юм” гэж Биньямин Нетаньяху тус улс руу нисэхийнхээ өмнө мэдэгджээ.

Нетаньяху, Болсонару нарын уулзалтын гол сэдэв нь Бразилын Элчин сайдын яамыг Иерусалим руу нүүлгэн шилжүүлэх асуудал болох төлөвтэй байна.

Бразилын шинэ Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол ирэх оны нэгдүгээр сарын 1-нд болно.


Холбоотой мэдээ