«Арулар» холбоо 10 жилийн ойгоо тэмдэглэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-03-10 12:03:18

Казах эмэгтэйчүүдийн «Арулар» (бүсгүйчүүд) холбооны тэргүүн С.Айнагүл ирэх намар холбооныхоо 10 жилийн ойг тэмдэглэхээ мэдээлэв.

-Манай байгууллага Монгол Улсынхаа өнцөг булан бүрт амьдардаг казах эмэгтэйчүүдийн нийгмийн идвэх, оюуны хөгжлийг дэмжих олон төрлийн арга хэмжээ зохион хэрэгжүүлсээр байна. Жишээ нь энэ хугацаанд хөдөлмөр бүтээлийг нь тодруулж найман зуу орчим бүсгүйчүүдэд шагнал, өргөмжлөл гардууллаа. Алдартнуудынхаа тухай ном гаргасан. Арван жилийн ойг угтан арван төрлийн томоохон ажлыг төлөвлөөд хэрэгжүүлж эхэллээ. «Арулар» сэтгүүлээ улирал тутам хэвлүүлэн гаргаж, гадаад орнууд хүртэл түгээж байна гэж тэр ярилаа.

Ш.Айзаря

Холбоотой мэдээ