Тэмээний баяраар нэгэн золгүй явдал болжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-03-10 11:00:40

Хоёр бөхтэй тэмээний уралдааныг Геннист бүртгүүлэх зорилготой тэмээчдийн баяр  Өмнөговь аймгийн Даланзадгад хотод энэ сарын 8-нд болсон билээ.

“Монгол тэмээ-999” нэртэй тэмээний баярт 10 гаруй аймгийн 1500 гаруй тэмээчин тэмээгээрээ гоёж, уралдуулж, сайхан хосыг шалгаруулж наадсан байна. Мөн БНХАУ-ын ӨМӨЗО-ны монгол хошуудаас ч тэмээчин ирж оролцжээ. Энэ баярын үеэр тэмээ ботголсон сонин тохиолдол таарсан бол бас нэгэн золгүй явдал ч болжээ. Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын 55 настай Б гэгч тэмээнээсээ унаж амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. 

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ