Нийслэлд 33.3 км авто зам, 745 урт метр гүүр шинээр барина

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2016-03-10 10:39:19

Нийслэлд энэ онд Хөгжлийн банк, Нийслэлийн замын сангийн хөрөнгө болон концессоор 33.3 км авто зам, 745 урт метр гүүр шинээр барьж, 61,3 км авто зам, 84 урт метр гүүрийг өргөтгөн шинэчлэхээр төлөвөлөсөн талаар өнөөдөр НАЗГ-аас мэдээллээ.

2012-2015 онд Улаанбаатар хотын авто замын сүлжээг сайжруулах чиглэлээр улс, нийслэлийн төсөв, “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөр, Азийн хөгжлийн банк, концессийн гэрээ, гадаадын зээл тусламж, нийслэлийн замын сангийн хөрөнгөөр 83,63 км авто зам, 721,8 урт метр  гүүрийг шинээр барьж, 175,77 км авто зам, 478,36 урт метр гүүрийг өргөтгөн шинэчилж, засварласан байна.

Мөн авто машины нүхэн гарцыг 3 байршилд, явган хүний нүхэн гарцыг 1 байршилд, явган хүний гүүрэн гарцыг 4 байршилд, түр гүүрийг 2 байршилд,  авто замын гадаргуун ус зайлуулах 12 шугамын ажлуудыг гүйцэтгэн ашиглалтад оруулсан. Нийслэлийн авто замын бүтээн байгуулалтыг сүүлийн дөрвөн жилтэй харьцуулахад 43 хувиар өсч, авто зам барих хурд 2,5 дахин нэмэгдсэн үзүүлэлттэй байна.

Ч.Ариунболд

 

Холбоотой мэдээ