Хамгийн амжилтгүй болсон кинонуудын жагсаалтыг гаргажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
ayanzaya@montsame.gov.mn
2018-12-24 17:47:28

НЬЮ-ЙОРК. /ТАСС/. “The Hollywood Reporter” сэтгүүлийн шүүмжлэгчдийн гаргасан оны хамгийн амжилтгүй болсон киноны жагсаалтад Америкийн жүжигчин Жон Траволын гол дүрд нь тоглодог “Gotti” кино эхний байрт оржээ.


Шүүмжлэгчид тус киног ямар ч түгшүүргүй, энгийн нэг уйтгартай кино гэж үзэж байгаа аж. Жагсаалтын хоёрдугаар байрт Их Британийн найруулагч Отто Батхёрстын “Robin Hood” кино орсон байна. Тус киноны дүрүүдэд тохирох зэвсэг, хувцасны сонголтыг тун тааруу болсон гэж үзжээ. “Энэ бүхэнд бүдүүлэг хандсан хүмүүс нүглээ наминчлах хэрэгтэй” гэж сэтгүүлд тэмдэглэсэн байна.


Харин энэ жагсаалтын гуравдугаар байрыг найруулагч Жеймс Фоулигийн “Грейгийн амьдралын 50 сүүдэр” киноны сүүлийн анги буюу “Эрх чөлөөний 50 сүүдэр” кино эзэлжээ. “Хамгийн уйтгартай хосууд байж магадгүй хүмүүсийг дур булаам дүрд хувиргах гэж оролдсон нь амжилтгүй болжээ” гэж киног шүүмжилсэн байна.


Мөн жагсаалтад найруулагч Дэн Фогельманын “Амьдрал өөрөө”, Рубен Фляйшерын “Venom”, найруулагч Лассе Халльстрёмын “Цөмөөхэй ба дөрвөн вант улс”, Дениз Гамзе Эргювений “Kings” зэрэг кино орсон байна.

 

 

Холбоотой мэдээ