Баян-Өлгийн Ойн анги гурван сая төгрөгөөр шагнуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2018-12-25 12:21:49

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Сум дундын ойн анги 2018 оны ажлын үр дүнгээр улсад хоёрдугаар байр эзэлсэн байна. Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 41 ойн ангиас онцгой амжилт гаргасан тус байгууллагыг БОАЖ-ын сайд гурван сая төгрөгөөр шагнажээ.

Аймгийн Сум дундын ойн анги энэ жилийн бүх нийтээр мод тарих өдрүүдэд нийтдээ 24 мянга гаруй мод тарьж, 550 мянган суулгац бэлджээ. Мөн Өлгий хотод 738 метр услалтын систем, Баяннуур сумын төвд таван га-д ногоон хэрмийн зурвас байгуулсан, Цэнгэл, Улаанхус, Алтанцөгц, Баяннуур сумдад 50 га газарт байгалийн сэргэн ургалтыг дэмжих ажил зохион байгуулсан ажээ.

Дашрамд сануулахад, тус байгууллага нь ажлын үзүүлэлтээр 2017 онд улсад мөн хоёрдугаар байр эзэлж байжээ.

Холбоотой мэдээ