Улаанбаатарт 8-10 хэм хүйтэн байна

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2016-03-10 08:18:17

Малчид, тээвэрчид, ард иргэдэд зориулсан мэдээ: 11-ээс  ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна.

2016 оны гуравдугаар сарын 10-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун зүгийн нутгаар зүүн өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч явган шуурга шуурна. Завхан голын эхээр, Их нуурууд болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 13-18 хэм, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 8-13 хэм, говийн бүс нутгийн баруун хэсгээр 0-5 хэм, бусад нутгаар 5-10 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 8-10 хэм хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 18 хэм хүйтэн, харьцангуй чийг 73 хувь, агаарын даралт 879 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна. 

Холбоотой мэдээ