Индонезийн гамшгийн улмаас амиа алдагсдын тоо 281 хүрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2018-12-24 11:09:34

ЖАКАРТА. /Xinhua/. Өнгөрсөн бямба гарагийн орой Индонезийн Ява болон Суматра арлын орчимд дэгдсэн цунамийн улмаас амь үрэгдсэн хүний 281 хүрч, 57 хүн сураггүй хэвээр байгаа тухай тус улсын Байгалийн гамшгийн уршгийг арилгах газраас даваа гарагт мэдээлэв.


Пантегланг дүүрэгт 164 хүн амиа алдаж, 450 гаруй байшин барилга нурж сүйдсэний 9 нь зочид буудал байжээ. Үүний зэрэгцээ 350 хөлөг онгоц сүйдсэн байна. Амиа алдагсдын дунд амралтын өдрөө өнгөрүүлэхээр Пантеглангт ирсэн олон жуулчин багтаж байжээ. Тус дүүрэгт эргийн олон амралтын газар үйл ажиллагаа явуулдаг юм.


Байгалийн гамшгийн уршгийг арилгах газрын мэргэжилтнүүдийн мэдээлснээр, цунами дэгдэх болсон шалтгаан нь “Кракатау” галт уулын дэлбэрэлттэй холбоотой ажээ. Түүнчлэн байгалийн гамшигт үзэгдлийн улмаас амиа алдсан хүмүүсийн тоо цаашид нэмэгдэж болзошгүй байна. 

Холбоотой мэдээ