Э.Лхагвадулам дэлхийн дээд амжилтыг шинэчилжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2018-12-22 12:29:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хонконг хотноо болж буй Ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож байгаа ОУИМ, Өсвөрийн дэлхийн аварга Э.Лхагвадулам "Хоёртын тоолол" төрөлд 5597 цифр цээжлэн алдаагүй санаснаар дэлхийн дээд рекордыг шинэчлэн тогтоож, Геннисийн номонд бичигдэхээр болжээ.

Энэхүү тэмцээнд Монгол, ОХУ, БНХАУ, Англи, Япон зэрэг олон орны шилдэг 260 гаруй тамирчид 10 төрлөөр өрсөлдөж гурван насны ангилалд аваргуудаа тодруулах юм. Тус тэмцээнд  эх орноо төлөөлөн Монголын оюун ухааны академийн баг тамирчид оролцож байна.

Дашрамд сонирхуулахад, манай улсын баг тамирчид Америк, Англи, Герман, Турк, Хятад, Сингапур, Япон, Солонгос, Швед, Энэтхэг гэх мэт олон улсад болсон цээж бодолт, хурдан уншлага, ой тогтоолтын олон улсын 50 тэмцээнээс нийт 861 медаль хүртэж нас насны ангилалд дэлхийн олон дээд амжилтыг тогтмол шинэчлэн амжилтын буухиагаа үргэлжлүүлсээр байгаа билээ.

Холбоотой мэдээ