Увсын засаг дарга Ховд их сургуулийн 37 оюутанд тэтгэлэг олгов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-12-22 16:17:27

Ховд/МОНЦАМЭ/ Увс аймгийн Засаг дарга Д.Батсайхан, Ховд Их Сургуулийн багш доктор Г.Нямдаваа нарын санаачлагаар хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж буй Увс аймгийн Засаг даргын нэрэмжит "Тэтгэлэгт оюутан-2019" үйл ажиллагаа энэ сарын 18-нд боллоо.

Энэхүү тэтгэлгийг Ховд аймгийн  Ховд Их Сургуульд суралцаж буй Увс аймгийн 37 оюутан хүртсэн байна. Батламжийг Увс аймгийн Засаг дарга Д.Батсайхан, ИТХ-ын дарга Э.Насанбат, аймгийн Оюутны холбооны тэргүүн Б.Анхбаяр, аймгийн ИТХ-ын зарим төлөөлөгчид гардуулан өглөө.

Тус тэтгэлгийн зорилго нь Увс аймгаас Ховд аймагт суралцаж буй оюутан суралцагчдын амжилтыг ахиулах, сурах эрмэлзлэлийг нэмэгдүүлэх, нийгмийн баталгааг нь дэмжих, амжилтыг нь үнэлэх, мөн зорилтот бүлгийн оюутнуудад дэмжлэг үзүүлж, урамшуулах зорилготой юм. Өнгөрсөн жил Увс аймгийн засаг дарга нэг оюутанд дунджаар 200,0 мянган төгрөгийн тэтгэлэг олгож, жилдээ 10,0 сая орчим төгрөг зарцуулсан байна. Харин энэ жил нэг оюутанд 180,0 мянган төгрөг тэтгэлгээр олгосон байна.

Холбоотой мэдээ