“Тоглолтын дараа” үзэгч, уран бүтээлчид уулзана

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2016-03-09 16:26:24

УДЭТ-ын уран бүтээлчид “Театр-Үзэгч” хөтөлбөрийн хүрээнд “Ирээдүйн үзэгчдээ бэлтгэе”, “Театрт тавтай морил”, “Тоглолтын дараа...”, Нэг нарны дор“ зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлж байна.

Үүний эхлэл болгож “Тоглолтын дараа...” үзэгч, уран бүтээлчдийн уулзалтыг энэ сарын 6-нд “Ромео Жульетта” жүжгээр эхлүүллээ. Тус жүжгийн ерөнхий найруулагч Төрийн соёрхолт Н.Наранбаатар, МУГЖ Ж.Оюундарь, СТА С.Болд-Эрдэнэ, залуу жүжигчин Б.Шинэбаяр, О.Дөлгөөн, Э.Тодгэрэл нар 120 гаруй үзэгчтэй уулзсан юм. Уулзалтыг "Бид театрт хайртай" ТББ-ын гишүүд зохион байгуулав.

Тус театраас хэрэгжүүлж буй “Сонгодог жүжгийн өдрүүд”-ийн хүрээнд энэ сарын 10, 11-нд “Кихот ноён”, 13-нд “Эдип хаан”, 17-нд “Нора”, 26-нд “Гамлет” жүжгийг тус тус толилуулах юм. Тоглолт бүрийн дараа болох үзэгч, уран бүтээлчдийн уулзалтыг уран сайхны удирдагч Төрийн соёрхолт Н.Сувд, УГЗ Ч.Найдандорж, Б.Баатар, Төрийн соёрхолт, найруулагч Н.Наранбаатар, СТА Ч.Түвшин болон уран бүтээлчдийн төлөөлөл зохион байгуулах аж.

Ж.Болор

Холбоотой мэдээ