Баян-Өлгийд 2019 оныг "Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил" болгон зарлалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2018-12-18 22:07:23

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2019 оныг "Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил" болгон зарлалаа.

Дээрх шийдвэр гарсантай холбогдуулан аймгийн хэмжээнд залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих ажлыг зохион байгуулах төлөвлөгөөг тухайн оны нэгдүгээр улиралд багтаан боловсруулж батлуулах, харьяа нутаг дэвсгэртээ залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжиг чиглэлээр бодлого, хөтөлбөл боловсруулж хэрэгжүүлэх, Жижиг дунд үйлдвэрийг дэмжих сан, сум хөгжүүлэх сангаас олгох хөнгөлөлттэй зээлийн тодорхой хувийг залуучуудаас ирүүлсэн төсөлд олгохыг бүх шатны Засаг дарга нарт, мөн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас зохих санхүүгийн дэмжлэг үзүүлж байхыг аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт  үүрэг болголоо.

Нийслэл Улаанбаатар хотоос алслагдсан Баян-Өлгий аймгийн хувьд ажилгүйдэл хамгийн тулгамдсан асуудал юм. 2017 оны жилийн эцсийн судалгаагаар тус аймагт ажил хөдөлмөр эрхлэх хүсэлтэй 6424 хүн байгаагийн  72,7 хувь нь 15-34 насны залуучууд ажээ. 

Холбоотой мэдээ