“Жендер ба өөрчлөлт” төсөл Өмнөговь аймагт хэрэгжиж эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬӨмнөговь аймгийн хэмжээнд олон нийт, хүүхэд залуучууд болон бодлого шийдвэр гаргагч нар мөн өсвөр үеийнхэнд жендэрт суурилсан хүчирхийллээс сэргийлэх, түүнд нөлөөлөх хүчин зүйлийг бууруулах, талаарх мэдлэгийг нэмэгдүүлж, хандлагыг өөрчилж, эрсдлийг бууруулах зорилгын хүрээнд Өмнөговь аймагт “Жендер ба өөрчлөлт” төслийн хэрэгжүүлж эхлээд байна.
Уг төслийг ХАХНХ Яам, НҮБ-ын Хүүхдийн сангийн санхүүжилтээр аймгийн ХГБХХ-ээс нэг сарын хугацаатай хэрэгжүүлж байгаа юм.
Төслийн хүрээнд төсөл хэрэгжүүлэх багийн гишүүд хилийн 2 боомт, хилийн 16 застав,аймгийн 15 суманд хүрч, 24 удаагийн сургалт, 14 удаагийн уулзалт ярилцлага, хэлэлцүүлэг, арга хэмжээг зохион байгуулж ажиллах ажээ. Одоогоор төслийн хүрээнд 2 сум, 4 хилийн заставын 1600 гаруй 14-35 насны залуучуудад сургалт мэдээлэл хийгээд байна. Төслийн хүрэх үр дүн нь Аймгийн ИТХурлын тэргүүлэгчид, Засаг даргын зөвлөлийн гишүүдийн мэдлэг хандлага сайжирч хүүхэд залуучуудын хөгжил оролцоог дэмжих чиглэлээр гарсан шийдвэрийн тоо 15 хувиар нэмэгдэнэ. Мөн залуучуудын хөгжлийн төвүүдээр үйлчлүүлэх иргэдийн тоо 25 хувиар нэмэгдэж Гэр бүлийн хүчирхийлэл 15-25 хувиар буурч, иргэдийн гэр бүлийн боловсрол дээшилнэ гэж төслийг хэрэгжүүлж буй ХГБХХ-ээс үзэж байгаа юм байна.
Өмнөговь аймаг Н.Золбаяр