Онцгой байдлын анги, байгууллагын захирагч нар ХАБ-ын сургалтад хамрав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2018-12-17 15:44:03
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОБЕГ-аас зохион байгуулж буй нийслэлийн хүрээний анги, Гал түймэр унтраах, аврах анги, байгууллагын захирагч нарын “Ажлын байран дахь хөдөлмөрийн аюулгүй байдал” сэдэвт  сургалт Давтан сургалт сэргээн заслын төвд өнөөдөр болов.

Сургалтад нийслэлийн хүрээний анги, байгууллагын Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч  нар оролцлоо.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежментийн систем, удирдлагын тогтолцоо, шаардлага, баримт бичиг боловсруулах сэдвийн хүрээнд сургалт явагдав.

Мөн сургалтад оролцсон алба хаагчид Давтан сургалт, сэргээн заслын төвийн “Онцгой Жаргалант” сувилалд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, сувиллын тусламж үйлчилгээнд хамрав гэж ОБЕГ-аас мэдээлэв.

Холбоотой мэдээ