“Эрдэнэт үйлдвэр” ХХК тогтвортой хөгжил, хариуцлагатай уул уурхайг эрхэм зорилгоо болгожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2018-12-14 16:44:19
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/ "Эрдэнэт үйлдвэр" ХХК 40 жилийн ойн хүрээндээ үйлдвэрийнхээ хөгжлийн бодлого, төлөвлөлтийн чиглэлээр хэлтэс, нэгжүүддээ хэлэлцүүлэг зохион байгуулж үүний үр дүнд  байгууллагынхаа алсын хараа, эрхэм зорилго, үнэт зүйлээ шинэчлэн тогтоожээ.

Аливаа байгууллагын алсын хараа, эрхэм зорилго, үнэт зүйл нь цаашдын хөгжил, дэвшилтэй нь салшгүй холбоотой байдаг.  Мөн үйлдвэрийн удирдлагууд нь алсын хараагаа мөрдлөг болгон ажиллана хэмээн батламжилж, гарын үсэг зурсан байна. Шинэчлэн тодорхойлсон  "Алсын хараа"-нд  “Дэлхийн жишиг, Монголын бахархал компани байна”, харин Эрхэм зорилгоо  “Бид, тогтвортой хөгжил, хариуцлагатай уул уурхайг эрхэмлэн үндэсний баялгийг бүтээнэ”, Үнэт зүйлсээ  “Аюулгүй байдал ба эрүүл мэнд, Ёс зүй, хариуцлага, Байгаль орчин, Хамтын хүч, Инноваци” хэмээн тодорхойлжээ.

Дашрамд дурдахад, 1978 оны 12 дугаар сарын 14-ны энэ өдөр “Эрдэнэт үйлдвэр” анхны баяжмалаа үйлдвэрлэсэн түүхэн өдөр юм. Өдгөө 40 жилийн хугацаанд 4.2 сая тонн зэс үйлдвэрлэж 5.1 их наяд төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлжээ.



Холбоотой мэдээ