Авто замын сангийн хөрөнгө оруулалтын 81,4 хувийг Булган суманд зарцуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2018-12-16 18:54:50

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн аймагт 2019 онд аймгийн автозамын сангийн хөрөнгө оруулалтад 312,0 сая төгрөг зарцуулахаар төлөвлөсөн бөгөөд түүний 56,0 хувийг орон нутгийн чанартай авто замын засвар, арчлалтад зориулах юм.

            Байгалийн гамшгийн үеийн автозам, замын байгууламжийн засвар, Булган сумын авто зам засвар, зам, тээврийн хяналтын төвийн зардал зэрэг төсөл, арга хэмжээг санхүүжүүлэхээр болоод байна.

Харин энэ онд аймгийн замын сангийн хөрөнгө оруулалтын 391,6 сая төгрөгийг хөрөнгө оруулалтын 81,4 хувийг аймаг байгуулагдсаны 80 жилийн ойг тохиолдуулан Булган суманд авто замын засвар, зогсоолын талбай байгуулахад зарцуулсан юм. Ахмадын амралтын зам засвар, аймгийн төвийн замын арчлалт, засвар, зогсоолын талбай байгуулахад нийтдээ 320,0 шахам сая төгрөгийн бүтээн байгуулалтын ажил хийсэн байна. 

Холбоотой мэдээ