ОХУ-ын эсрэг авсан хориг арга хэмжээг хагас жилээр сунгажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2018-12-14 10:37:11

МОСКВА. /АиФ/. Европын Холбооны /ЕХ/ гишүүн орны удирдагчид Брюссельд болсон дээд хэмжээний уулзалтын үеэр ОХУ-ын эсрэг авсан хориг арга хэмжээг хагас жилээр сунгах шийдвэр гаргажээ. Энэ тухай Европын Зөвлөлийн дарга Дональд Туск “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна.


“Минскийн хэлэлцээрийн хэрэгжилтэд ахиц дэвшил гараагүйтэй холбогдуулан ОХУ-ын эсрэг авсан эдийн засгийн хориг арга хэмжээг сунгах шийдвэрийг ЕХ санал нэгтэй гаргав” хэмээн тэрбээр тэмдэглэсэн байна.


ЕХ өнгөрсөн 7 дугаар сард ОХУ-ын эсрэг авсан эдийн засгийн хориг арга хэмжээний хугацааг 6 сараар сунгаж, улмаар хориг арга хэмжээ ирэх оны 1 дүгээр сарын 31-нд дуусах байсан юм. 


Франц болон Герман улс Минскийн хэлэлцээрийг хэрэгжүүлэх явцын тухай илтгэлийг хагас жил тутамд ЕХ-ны удирдагчдад танилцуулдаг. Үүний дараа ЕХ хориг арга хэмжээг сунгах тухай шийдвэрийг гаргадаг. 

Холбоотой мэдээ