Боксчид “Химийн цом” ОУТ-д хүч сорьж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-03-09 11:25:20

Боксын олон улсын "Химийн цом"-ын тэмцээн өчигдөр буюу ням гарагт Герман улсад эхэлсэн бөгөөд манай тамирчдаас салхи хагалж ОУХМ Б.Түвшинбат нутгийн боксчинтой хүч үзжээ.

Энэ талаар мэдээлэл хараахан ирээгүй байна. Тус тэмцээнд Монголын боксын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Батнасан тэргүүтэй манай боксын шигшээ баг оролцож байгаа. Тэмцээний шүүгчдийн бүрэлдэхүүнд О.Мандахбаяр ажиллаж байна.

Манай багийн бүрэлдэхүүнд 49 кг-д  Г.Ган-Эрдэнэ /Говь ресорт/, 52 кг-д Х.Энх-Амар /Алдар/, 56 кг-д Э.Цэндбаатар /Хүч/, 60 кг-д Д.Отгондалай /Хилчин/, 64 кг-д Б.Чинзориг /Алдар/, 69 кг-д Б.Түвшинбат /Сүлд/, 75 кг-д Н.Шинэбаяр /Алдар/, 81 кг-д С.Эрдэнэбаяр /Хангарьд/ нар хүчээ сорьж байгаа юм.

Д.Өлзий

Холбоотой мэдээ