“Үргээлэг 2” энэ сарын 19-нд нээлтээ хийнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2016-03-09 09:50:07

Монголын кино ертөнцөд нэг алхам хийсэн хэмээн шүүмжлэгчдийн сайшаалыг хүртээд байгаа “Үргээлэг” киноны хоёрдугаар анги энэ сарын 19-нд нээлтээ хийж кино театруудаар гарч эхэлнэ.

Тус киноны эхний ангийн ерөнхий найруулагчаар Ж.Сэнгэдорж ажилласан бол хоёрдугаар ангийн найруулагчаар УДЭТ-ын жүжигчин СТА Г.Эрдэнэбилэг ажилласан байна. Гол дүрүүдэд жүжигчин АЖ П.Цэрэндагва, Б.Амарсайхан, С.Болд-Эрдэнэ, Г.Эрдэнэбилэг, Н.Ялалт нар тогложээ.

Дашрамд дурдахад, киноны уран бүтээлчид өмнө нь “Үргээлэг гэдэг хөөнө гэсэн үг биш. Энэ бол сэдэл өгөх, сэргээх гэсэн үг шүү дээ. Бидэнд үргээлгээр хөндөх олон зүйл байна" хэмээн мэдээллэж байсан юм.

Ж.Болор

Холбоотой мэдээ