«ХХ зуун ба Оспан, Чойбалсан» ном хэвлэлтээс гарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-03-09 09:30:56

Р.Сураганы ийм нэртэй номын нээлт өнгөрсөн баасан гарагт Баян-Өлгийд Өлгийд болов. Зохиогч түүхийн сэдвээр эрдмийн зэрэг хамгаалсан бүтээлээ улам баяжуулан энэ номоо туурвиж, саяхан Улаанбаатарт хэвлүүлэн гаргасан байна.

Уг номонд 1912-1949 оны хооронд баруун хязгаар нутагт болсон түүхэн үйл явдлууд дэлгэрэнгүй тусгагдсан байна. 1944 оны гуравдугаар сарын дөрвөнд Монгол Улсын Ерөнхий сайд маршал Х.Чойбалсан, Алтайн казахуудын эрх чөлөөний хөдөлгөөний толгойлогч И.Оспан нар Алаг толгой, Майхан чулуу гэдэг газарт анх уулзаж найрамдлын гэрээ байгуулсан тэр өдрийг тохион номынхоо нээлт хийснээ Р.Сураган ярилаа.

Ш.Айзаря

Холбоотой мэдээ