Завханы залуучууд Монголын топ компаниудын туршлагаас судална

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
erdenechimeg@montsame.mn
2016-03-08 17:53:12

“Стратегич сэтгэлгээ ба стратегийг байгууллагад хэрэглэх нь” сэдэвт лекц зохион байгуулагджээ.

Завхан нутгийнхаа сайн сайхан, хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулах зорилгоор хүсэл зориг, үзэл бодол, сайн дурын нөхөрлөлийн үндсэн дээр эвлэлдэн нэгдсэн бүтээлч, хариуцлагатай залуусын нэгдэл "Нэг Завхан" төрийн бус байгууллага дээрхи лекцийг зохион байгуулжээ.  Тус төрийн бус байгууллага үйл ажиллагаагаа нийслэл Улаанбаатар хотоос Завхан аймагруугаа хандаж зохион байгуулдаг ажээ. Энэ удаагийн лекцийг АПУ ХК-ны Санхүү эрхэлсэн захирал, "Нэг Завхан" төрийн бус байгууллагын бодлогын зөвлөлийн дарга Б.Түвшин тавьжээ.

Тэрбээр стратеги төлөвлөлтийн онол, хандлага, түүнийг өөрийн ажил хэрэгт хэрхэн хэрэгжүүлж байгаа баялаг туршлагынхаа талаар болон монголын топ компанийн нэг АПУ ХК-ийн өнөөдрийн амжилтын нууцаас нутгийн залуучуудад танилцуулж, санал бодлоо солиолцсон юм. Энэхүү лекц арга хэмжээ сар бүр уламжлал болон зохион байгуулагдах юм байна.

Завхан аймаг Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ