134 иргэнийг эсэн мэнд олжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
ariunbold@montsame.gov.mn
2016-03-08 15:45:08

ОБЕГ-ын алба хаагчид энэ сарын 03-05-ны өдрүүдэд нийт нутгаар болсон гамшигт үзэгдлийн үеэр сураггүй болсон 134 иргэнийг эсэн мэнд олжээ.

Баян-Өлгий аймгийн Буянт сум, Говь-Алтай аймгийн Цогт суманд малдаа явсан тус бүр 1 иргэн осгож нас барсан байна. 652 зорчигчтой 159 автомашин цасанд суусан, эвдэрсэн, шатахуун дууссан зэрэг дуудлагаар ажиллаж нийт 786 иргэний амь нас, эрүүл мэндийг авран хамгаалсан байна.

Эрэн хайх, аврах ажиллагаанд онцгой байдлын байгууллагын 202 албан хаагч, 32 автомашин, цагдаагийн байгууллагын 175 албан хаагч, 45 автомашин, орон нутгийн, нутгийн захиргааны байгууллагын 385 иргэн, 78 автомашин, автозам арчлалтын компанийн 160 хүн, үйлчилгээний 23  автомашин, 62 машин механизм, нийт 922 хүн, 240 техник хэрэгсэлтэйгээр үүрэг гүйцэтгэжээ.

Холбоотой мэдээ