"Оллоо" ХК-ийн хувьцаа 10 хувиар өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2018-12-01 09:47:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөрөнгийн биржийн өчигдрийн арилжаагаар I, II, III ангиллын 22 хувьцаат компанийн 166,431,971.00 төгрөгийн үнийн дүн бүхий 333,882 ширхэг хувьцаа арилжигдсанаас 9 хувьцаат компанийн хувьцааны ханш өссөн байна.

Тодруулбал 9 компанийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс  "Материалимпекс" ХК -ийн MIE хувьцаа 10.72 хувиар "Оллоо" ХК-ийн OLL хувьцаа 10.00 хувиар буюу хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Орхондалай" ХК-ийн ORD хувьцаа 11.11 хувиар, "Ремикон" ХК-ийн RMC хувьцаа 8.45 хувиар буюу хамгийн их уналттай байлаа.

Харин ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн арилжаагаар нийт 7.7 сая төгрөгийн үнийн дүн бүхий 77 ширхэг ЗГҮЦ арилжаалав. 

Энэ өдөр "TOP 20" индекс 0.4 хувиар өсч 19514.19 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,302,979,541,343.35 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.     

Холбоотой мэдээ