Рохинжачуудад дэмжлэг үзүүлэхийг Япон улсад уриалжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2018-11-30 16:32:34

ТОКИО./NHK/. Мьянмарын Засгийн газар үндэстний цөөнх рохинжачуудын эрхийг хамгаалах ёстой бөгөөд Японы засгийн газар тэдэнд дэмжлэг үзүүлнэ гэж найдаж байна хэмээн Токио дахь Мьянмарын Рохинжа холбооны төлөөлөгч Харун Рашид  хэлжээ.


Харун Рашид 20 гаруй жилийн өмнө Мьянмараас Япон улсад цагаачилж, тус улсын иргэншил авчээ. Харуна Рашидын ярьж байгаагаар түүний ах нар Бангладеш дахь дүрвэгсдийн хуаранд хүндхэн нөхцөлд байгаа аж. Тэдний эрхийг хамгаалахын тулд Мьянмарын Засгийн газарт шахалт үзүүлэхийг Харун Рашид хүссэн байна. 

Холбоотой мэдээ