Авилгатай тэмцэх газрын ажлын хэсэг Дундговь аймагт ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-03-07 13:08:29

Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг энэ сарын 9- 22- ны өдөр Дундговь аймагт ажиллана. Энэ удаад урьд урьдынхаас нэлээд өргөн хүрээнд буюу тус аймгийн бүх суманд хүрч ажиллахаар болжээ.

Ажлын хэсэг Авлигын эсрэг болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Албан тушаалтны хувийн ашиг сонирхлын  мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлгийн маягт түүнийг  бүртгэх, хянах, хадгалах журмын хэрэгжилттэй газар дээр нь танилцаж холбогдох хяналт шалгалт явуулна. Мэдүүлгийн бүрдүүлэлтийн программ хангамж, цахим бүрдүүлэлт, мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах эрх бүхий албан тушаалтны үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн, авлигын эсрэг хууль тогтоомжийг сурталчилж, сургалт зохион байгуулна.  

Түүнчлэн Дундговь аймгийн болон 15 сумын ЗДТГ, ИТХ- ын хэрэгжүүлж буй авлигын эсрэг үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлж, арга зүйгээр хангаж ажиллахыг гол зорилго болгожээ.

Т. Отгонтуяа

 

 

 

Холбоотой мэдээ