Туркийн эрэгт дүрвэгсэд бүхий хөлөг онгоц осолджээ

Дэлхийд | Нийгэм
jargal@montsame.mn
2016-03-07 10:43:17

АНКАРА. /Anadoly/. Эгейн тэнгист Туркийн эрэгт дүрвэгсэд бүхий хөлөг онгоц осолдсоны улмаас наад зах нь 25 хүн амиа алдсаны 13 нь хүүхэд байна.

Грекийг чиглэн хөдөлж байсан хөлөг онгоц Туркийн баруун өмнөд нутгийн Айдын мужийн Дидим суурин орчмын эрэг хавьд живжээ. Эргийн хамгаалалтын ажилтнууд 15 дүрвэгчийг аварч чадсан байна. Одоогийн байдлаар, гурван завь болон нисдэг тэргээр эрж хайх-аврах ажиллагаа явуулж байгаа аж.

Хөлөг онгоцонд хэчнээн дүрвэгч сууж явсныг хараахан тогтоож чадаагүй байна.

Турк улс нутаг дэвсгэртээ Сирийн 2.5 сая орчим, Иракийн 200 мянга гаруй дүрвэгчийг хүлээж авчээ. Үүний зэрэгцээ, олон дүрвэгч Туркээр дамжин, ялангуяа далайгаар Европын Холбооны хамгийн ойр оронд хүрэхийг оролдож байгаа юм. Тэд ихэвчлэн хүн тээвэрлэх зориулалтгүй хөлөг онгоцууд, хуванцар, модон эсвэл хийлдэг жижиг завь ашигладаг байна. Туркийн эргийн ойролцоо живж осолдсон цагаач, дүрвэгчдийн тоо хэдэн зуугаар тоологдож байна.

Д.Жаргал

 

Турция приняла на своей территории около 2,5 млн сирийских беженцев и более 200 тыс. иракцев. При этом, многие мигранты пытаются через Турцию, в том числе по морю, перебраться в одну из ближайших стран ЕС. Зачастую они используют неподготовленные для перевозки людей плавсредства, небольшие пластиковые, деревянные или надувные лодки. Число мигрантов, утонувших возле берегов Турции, уже исчисляется сотнями.

Холбоотой мэдээ