Арваннэгдүгээр сарын 28-нд болох үйл явдал

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2018-11-28 08:42:00

09.00 цагт Монгол Улсын Их Сургуульд “Жендерийн дүн шинжилгээ, түүний бодлого төлөвлөлт, практик үйл ажиллагаан дахь үр нөлөө” эрдэм шинжилгээний бага хурал болно. Утас: 95093702

09.00 цагт “Туушин” зочид буудалд Хавдрын Үндэсний Зөвлөлөөс "Тамхины хяналтыг сайжруулах дэлхий нийтийн туршлага" уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулна. Утас: 80054228

09.00 цагтBlue Sky” зочид буудалд "Монгол Улсын Аюултай хог хаягдлын менежмент, цаашид авах арга хэмжээ" олон улсын бага хурал болно. Утас:88054040

10.00 цагт Монголбанкны B байранд тус банкны удирдлагууд "Top 200 аж ахуйн нэгж"-ийн төлөөлөлтэй уулзаж, тулгамдаж буй асуудал, түүнийг хэлэлцэх гарц, шийдлийн талаар хэлэлцэнэ. Утас:88118801, 91992520

10.00 цагт Нээлттэй нийгэм форумд “Монголын улс төрийн санхүүжилтийн эрх зүйн орчин: дүн шинжилгээ, санал зөвлөмж сэдэвт судалгааны гол үр дүн, санал зөвлөмжийг олон нийтэд танилцуулна.

11.00 цагт "Монгол ньюс" мэдээллийн төвд Нийслэл Улаанбаатар хотод тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх зорилго бүхий "Залуучуудын оролцоо-хотын хөгжил “ХАКАТОН”" уралдааны зохион байгуулагчид мэдээлэл хийнэ.

11.00 цагт ОБЕГ-ын Соёлын төвд Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Ховд, Увс аймгийн нутагт болсон цаг агаарын гамшигт үзэгдлийн улмаас үүссэн нөхцөл байдлын талаар ОБЕГ-аас мэдээлэл хийнэ. Утас: 86150069

13.00 цагт ШУА-ийн Тэргүүлэгчдийн газарт Хүүхдэд зориулсан шинжлэх ухаан, танин мэдэхүйн хялбаршуулсан номын нээлт болно. Утас: 98119897

14.00 цагт ЗТХЯ-нд ЗТХ-ийн сайд Я.Содбаатар, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл нар нүүрс тээврийн жолооч нартай уулзана.

Төрийн ордонд

08.00 цагт Засгийн газрын ээлжит хуралдаан болно.

09.00 цагт УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд болно.

14.00 цагт УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд болно.

15.00 цагт УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан “Г” танхимд болно.

Монголын уран зургийн галерейд

09.30 цагт Чойжин ламын сүм байгуулагдсаны 110, музейн 80 жилийн ойд зориулсан “Дурсгалт барилгын сэргээн засварлалт: тулгамдаж буй асуудлууд” хэлэлцүүлэг болно.

14.30 цагт Чойжин ламын сүм байгуулагдсаны 110, музейн 80 жилийн ойд зориулсан Хүндэтгэлийн үйл ажиллагаа болно.  Утас:99026081, 88983838, 99905352

Холбоотой мэдээ