АНУ-ын хилийг давахыг оролдсон цагаач иргэдийг баривчилжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМВАШИНГТОН. /NHK/. АНУ-ын хилийг хууль бусаар нэвтрэхийг оролдсон 69 цагаачийг баривчиллаа гэж тус улсын Хилийн аюулгүй байдлыг хамгаалах газар мэдэгдэв.
АНУ-ын хэвлэл мэдээллийн байгууллагуудын мэдээлснээр, цагаачид Мексикийн
Тихуана хотоос Сан-Диего хот руу нэвтрэхийг оролдсон бөгөөд тэдний заримыг хил
дээрх цэргийн албан хаагчдын эсрэг хүч хэрэглэсэн хэргээр баривчилсан ажээ.
Хоёр долоо хоног
орчмын өмнө Тихуанад ирсэн төв Америкийн цагаачдыг АНУ-д
баривчилсан анхны тохиолдол энэ болжээ.
Цагаачдын цувааны дийлэнхийг Гондурасын иргэд бүрдүүлж байгаа бөгөөд тэд ядуурал, хүчирхийлэл, хавчлага ихтэй гэх
шалтгаанаар эх орноосоо дүрвэн АНУ-аас орогнол хүсэхээр ирсэн юм.