Хаялга нуурын орчимд анхааруулах самбар байршуулав

Орон нутагт | Говьсүмбэр
erdenebulgan@montsame.mn
2018-11-21 22:12:51

Говьсүмбэр /МОНЦАМЭ/.  Говьсүмбэр аймгийн нутагт буй Хаялга хэмээх нуурын орчимд аймгийн Прокурорын газар, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлтэй хамтран иргэдийн аюулгүй байдал, үер усны гамшиг, гэнэтийн ослоос урьдчилан сэргийлэх үүднээс анхааруулах самбар байрлууллаа.

Шивээ-Овоогийн нүүрсний уурхайгаас  аймгийн усны түвшинг нэмэгдүүлэх зорилгоор 950 м урттай сувгийг байгуулж гүний усаар нуурыг тэжээж эхэлсэн нь үр дүнтэй болж, нуурын түвшин 2м дээшилж говь нутагт  ийн хиймэл нуур үүсээд байгаа юм.

Говь газар үүссэн нуур хэдийгээр аялал жуулчлалыг татсан газар болсон ч иргэд энд аялж амарч байхдаа усанд осолдох байдал гарах магадлалтай тул сэргийлж байгаа аж.

Албаныхан нуурын орчмыг хамгаалалтад авч, нуурын орчмыг цэвэрлэх, зэгс тарих, загас жараахай үржүүлэх зэрэг ажлыг хийж байна. Энэ бүс нутаг Говьсүмбэр аймгийн төдийгүй амралт зугаалгаар яваа иргэдийн цагаа өнгөрүүлдэг аялал жуулчлалын бүс нутаг болоод буй.

Холбоотой мэдээ