Си Жиньпин, Родриго Дютерте нар санамж бичиг байгууллаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.gov.mn
2018-11-21 10:01:43
twitter.com/Nyamkanmk

МАНИЛА. /NHK/. БНХАУ-ын дарга Си Жиньпин болон Филиппиний Ерөнхийлөгч Родриго Дютерте нар Өмнөд Хятадын тэнгист хамтран байгалийн хий, нефть олборлох санамж бичигт гарын үсэг зурлаа.


Хоёр төрийн тэргүүн өчигдөр Филиппиний нийслэл Манила хотод уулзсан байна.


Үүний зэрэгцээ тэд Манил хотыг Лусон аралтай холбодог төмөр замыг шинэчлэх, Манила хот орчмын усны хангамжийг сайжруулах далан байгуулах зэрэг тусламжийн 29 төслийн тухай хэлэлцээр байгуулжээ.


Хоёр улс Өмнөд Хятадын тэнгист газар нутгийн маргаантай байгаа юм. 2016 онд Филиппин уг маргаантай холбогдуулан БНХАУ-ын эсрэг Олон улсын  арбитрын шүүхэд гомдол гаргаж, шийдвэр Филиппиний талд гарсан билээ.


Гэвч Р.Дютерте энэ маргааныг хойш тавьж, БНХАУ-аас хөрөнгө оруулалт, тусламж авах хүсэлтэй байна гэж шинжээчид дүгнэжээ.

Холбоотой мэдээ