Олон улсын “Emmy Awards” шагнал гардуулах ёслолын ялагчид тодорчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
ayanzaya@montsame.gov.mn
2018-11-20 17:04:14

МОСКВА. /ТАСС/. 2018 оны "International Emmy Awards" шагнал гардуулах ёслолын ялагчид тодорчээ. Өчигдөр Нью-Йорк хотод болсон 46 дахь удаагийн уг шагнал гардуулах ёслолд Данийн жүжигчин Ларс Миккельсен, Германы эмэгтэй жүжигчин Анна Шудт нар шагнал хүртжээ.


Жүжигчин Миккельсен Herrens Veje” цувралд бүтээсэн дүрээрээ шилдэг эрэгтэй жүжигчнээр шалгарсан бол жүжигчин Шудт “Ein Schnupfen htte auch gereicht” кинонд тоглосон дүрээрээ шилдэг эмэгтэй жүжигчний төрөлд шагнал хүртсэн байна.


Түүнчлэн тус шагнал гардуулах ёслолын шилдэг баримтат киноны төрөлд Их Британийн “Goodbye Aleppo” кино шалгарч, “Мэдээ” төрөлд Мьянмар дахь рохинжа дүрвэгсдийг тойрсон хямралыг мэдээлсэн Их Британийн “Sky News” телевиз шагнал хүртжээ. Түүнчлэн Израил, Испани, Чили болон бусад улсын бүтээлүүд шалгарсан байна. Нийт 15 төрөлд шагнал гардуулжээ.


International Emmy Awards” нь АНУ-аас бусад улсын телевизийн салбарын шилдгүүдийг тодруулдаг хамгийн нэр хүндтэй шагналуудын нэг юм. 

Холбоотой мэдээ