Оюуны спортын бүсийн тэмцээний аваргууд тодорлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-03-05 01:11:12

“Монголын Оюун ухааны академи”-ийн Дархан салбараас эрхлэн зохион байгуулсан “Оюуны спортын бүсийн аварга шалгаруулах нээлттэй тэмцээн” Дархан-Уул аймагт болж өнгөрөв.

Оюун ухааны таван  төрлөөр зохион байгуулагдсан уг тэмцээнд хойд бүсийн таван аймгаас давхардсан тоогоор 180 гаруй тамирчин оролцож 39 багц медалийн төлөө оюуны хурдаараа өрсөлдлөө. Тэмцээн өндөрлөхөд нийлбэр дүнгээр Орхон аймаг 15 багц медалиар тэргүүн байр эзэлсэн бол Дархан-Уул болон Сэлэнгэ аймгийн Зүүнхараа салбарын багууд удаалж анхудгаар тэмцээны аваргууд боллоо.

Нийлбэр оноогоор эхний зургаан байранд орсон хүүхдүүд Улаанбаатарт хотод зохион байгуулагдах чээж бодолтын ”Human calculator”, “Ой тогтоолт”-ын улсын аваргын болон шоо эвлүүлэх “RUBIK”, “Супер хурд” тэмцээнүүдэд оролцох эрх авчээ.

                                                                                                                    Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ