Дмитрий Медведев Алс Дорнодын төслүүдэд оролцохыг уриаллаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
nyamtulga@montsame.gov.mn
2018-11-17 14:55:56
twitter.com/Nyamkanmk

ПОРТ МОРЕСБИ. /TASS/. ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев Ази-Номхон далайн орнуудын компаниудыг ирэх жилийн Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад нэгдэж, ОХУ-ын Алс Дорнодын бүс нутгийн төслүүдэд оролцохыг уриаллаа.


“Ази-Номхон далайн орнуудын олон компани Алс Дорнодод бизнес эхлүүлж, гайхалтай боломжуудыг ашиглаж байна. Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын хүрээнд хамтран ажиллах сонирхолтой шинэ компаниудыг Алс Дорнодын бүсэд хүлээн авахдаа баяртай байх болно” гэж тэрбээр мэдэгджээ.


Мөн тэрбээр, Алс Дорнодын бүс нутагт хэрэгжүүлэх төслүүдийг төлөвлөсөн бөгөөд хийх ажил их байгааг дурдаад, “бизнесийн хамгийн таатай орчинг бүрдүүлэхээр хичээж байна” гэж мэдэгдэв.

Холбоотой мэдээ