Ирэх баасан гарагт хотын даргыг огцруулах эсэхийг хэлэлцэнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар /МОНЦАМЭ/. НИТХ-ын тэргүүлэгчдийн ирэх баасан гарагийн хурлаар Хотын дарга С.Батболдыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэнэ.
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 11 дүгээр сарын 12-ны өдөр Хотын дарга С.Батболдыг огцруулах саналаа НИТХ-д хүргүүлсэн байдаг. Хуулиараа НИТХ асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж 15 хоногийн дотор хариу хүргүүлэх учиртай. Тиймээс тэргүүлэгчид өнөөдрийн хуралдаанаар НИТХ-ын ээлжит бус V хуралдааныг ирэх баасан гарагийн 09.00 цагт товлон уг асуудлыг хэлэлцэхээр болжээ.