Гуравдугаар сарын 04-нд болох үйл явдал

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2016-03-04 08:55:06

08.30 цагт "Эмэгтэйчүүдийн нүдээр" чуулган 11 дэх жилдээ "Иргэний нийгмийн оршин тогтнол" сэдвийн хүрээнд Чингис Хаан зочид буудлын хурлын танхимд болно.

09.00 цагт Нийслэлийн иргэний танхимд "ЕБС-ийн сургууль цэцэрлэгийн хүүхдүүдэд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн анхан шатны мэдлэг олгон төлөвшүүлэх, хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх нь" сэдэвт сургалт, хэлэлцүүлэг болно.

10.00 цагт МҮЭХ-нд МАХН-ын дарга Н.Энхбаяр МҮЭХ-той хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурна.

10.00 цагт Туушин зочид буудлын Соёмбо танхимд “Хууль сахиулах салбар дахь эмэгтэйчүүдийн оролцоо” сэдэвт хурал болно.

11.00 цагт “Ил тод, нээлттэй Улаанбаатар” 1000 сэтгүүлчийн форум СТӨ-нд болно.

11.00 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д Хорт хавдрыг эмчлэх шинэ арга нээгдсэнтэй холбогдуулан Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгээс мэдээлэл хийнэ.

11.30 цагт БХИС-ийн Спорт цогцолборын нээлт БХИС-ийн хашаанд болно.

11.40 цагт ЦДБЭЧ-ын концертын танхимд Батлан хамгаалах салбарт үр бүтээлтэй ажилсан баялаг түүх намтартай, бахархан дуурайх гэгээн үйлстэй “Хатан ижий” шалгаруулах хүндэтгэлийн арга хэмжээ болно. 

12.00 цагт "Хурд" хамтлагийн “Инээмсэглэ бүсгүйчүүд” тоглолтын талаар "CASTLE" клубт мэдээлэл хийнэ.

14.40 цагт Гааль, татварын ерөнхий газарт Гааль, Татварын ерөнхий газрын дарга С.Пүрэв “Скайтел” компанийн захирал Д.Болор нар Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурна.

Холбоотой мэдээ